Санаанд оромгүй ялагдал ба үлдсэн боломж

Хонконгод зохион байгуулагдаж байгаа “Парис-2024” олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Монголын эрэгтэй баг хэсгийн эхний 2 тоглолтондоо дараалан ялагдал хүлээж, тэмцээнээ тааруухан эхлүүлэв. Ялангуяа Египтийн багт хожигдоно гэж хэний ч санаанд ороогүй байх. Ингээд тоглолтын тоймыг хүргэе.

Хэсгийн 2 дох тоглолт. Монгол-Египет. Тоглолт эхлэнгүүт А.Ананд хамгаалалтыг сэт татан зүсч ороод эхний оноог, араас нь багийн ахлагч Д.Дэлгэрням самбарын доороос даллаж оноогоо ахиулсан. Цааш онооо өгөө, аватай явсаар, 4 мин үлдэхэд Ихбаяр-Энхбаатар нарын ойлголцол тоог 13:9 болгов. Нөгөө талд нэг оноо алдсаны дараа А.Анандын тохолт ёоё гал гал. Тоо 14:10   Бичлэг үзэх

Үзэж байсан бид бараг л хожчихлоо гэж бодогдоод эхэлсэн. Тоглолтын өрнөл юу болов? Ананд идэвхгүй хамгаалан ардаа алдсанаар тоо 14:11. Залгаад тэрээр бөмбөгөө даруулчихав. Тэр нь яваар оноо болов. Ихбаяр шидэлтээ алдан, Энхбаатар нэмснээр цаг 2:45 үлдсэн байхад манай баг 15:12-ор тэргүүлж байсан. Удалгүй хориодхон секундэд хойд Африкийн баг 2 довтолгоогоор оноог 15:15 болгож тэнцүүлсэн. Яг 2 минут үлдэхтэй уралдан Ихээ-Кадр хоёрын хувилбар тоог 16:15 болгов. Дараа нь О.Энхбаатар сул оролтоо чулуу болгож чадсангүй. Харин эсрэг баг 3 оноо авч амжсан. Тоо 16:17. Айлын баг оноогоор анх удаагаа илүү гарлаа. Дэк самбар доороос оноо авах боломжоо алдсан ч А.Анандын ур чадвараа гайхуулсан ганган довтолгоо тоглолт өндөрлөхөд 50 секунд үлдээд байхад тоог дахин тэнцүүлэв.   Бичлэг үзэх

Манайхан довтлон А.Ананд бөмбөгөө алдсан ч, эргээд залуус маань бөмбөгөө булаан дахин урагш зүтгэсээр, О.Энхбаатар 2 дох оролдлогоороо тоог 18:17 болгож чадлаа. 6,6 секунд үлдэхэд Монголын баг завсарлага захиалав. Египтийн #14 оролт хийн, Д.Дэлгэрням хамгаалав. 0,3 секунд үлдээд байхад түүний гараас бөмбөг гарч, цагирагт орох нь тэр. Хэрвээ алдаа хийсэн бол манай алдаа 7 болж, өрсөлдөгч багийн тоглогч 2 шидэлт хийх байсан. Ингээд шүүгчид бичлэгийг сайтар үзээд тоглолт нэмэлт цаг руу орж, Египтийн багийн #10 тоглогч Мүүни шийдвэрлэх шидэлтийг итгэлтэй хийж, 20:18-аар багтаа хожил авчирлаа.   Бичлэг үзэх

 

 

 

Монгол-Египет. Тоглолт үзэх :

 

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=TxkI-2trezs[/embedyt]

 

Монгол-Латви. Олмпийн наадмын аварга, мөнхийн өрсөлдөгч нартайгаа хийсэн хэсгийн эхний тоглолт. О.Энхбаатар-Д.Дэлгэрням нарын хослол оноог нээж, А.Ананд хувийн ур чадвараараа, удалгүй Ананд-Энхбаатар нарын шалдсан дамжуулалт оноог 3:0 болгосон. Гэхдээ Латвичууд тоог 3:5 болгож чадав. Цаг 1:57 үлдэхэд Ананд торгуулийн шидэлтээр тоог 12:15 болгож ойртуулсан ч манайхан холын шидэлтээ алдан, самбарт ноёлуулж, багийн алдаа 7+ болсноор тоглолтын төгсгөл бүхэлдээ эсрэг талд ашигтайгаар эргэсэн.

 

 

 

Монгол-Латви. Тоглолт үзэх :

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=OOPHDpyffQE[/embedyt]

 

Өнөөдөр манай баг Шинэ Зеландын багтай хэсгийн сүүлийн шийдвэрлэх тоглолтоо хийнэ. Заавал хожиж байж, 3 багийн оноо тэнцэж, бөмбөг тоолно. Залуус маань -7 бөмбөг гэсэн тааруу үзүүлэлтийг яаж өөрсөддөө ашигтайгаар эргүүлэх бол? Боломжийг тултал ашиглавал хасагдах шатанд шалгарах нөөц бий бий.