Байт харвааны ганцаарчилсан төрлийн 1/32 хасагдах шатанд ОУХМ Б.Отгонболд дэлхийн чансааны #17 Мексикийн тамирчин Матиас Грандетай сум тавин, харамсалтай нь 1:7 гэсэн харьцаатай хожигдов. Эхний үе 28:28-аар тэнцсэн. Харин дараагийн үеүдэд салхины чиглэлээ тооцож чадсангүй юу өөртөө нэг л итгэлгүй харван, шийдвэрлэх үеийн эхний сум 7 дээр туссан нь сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлсөн ч байж болох юм.

 

ОУХМ Б.Отгонболдын яриа  Бичлэг үзэх

Эх сурвалж : Монголын Үндэсний Олимпын Хороо – MNOC