Сансар ММС Энержи баг боломжоо ашиглаж чадсангүй

“FIBA 3X3 Wuxi World Tour” тэмцээнд оролцож буй Сансар ММС Энержи баг тэмцээний “А” хэсэгт Сербийн ҮБ багтай эхний тоглолтоо хийн, 13:22-оор хожигдов.
Манай багийн дараагийн учраа Японы Сайтама баг байлаа. Тоглолтын эхнээс өгөө аваатай тэнцүүхэн тоглосон ч сүүлийн 3 минутанд эсрэг багийн хурдтай довтолгоо, оновтой шидэлтийн хувь илүү байж чадлаа. Ингэснээр Серби, Японы баг ууд хэсгээсээ шалгарах нь тодорхой болов.