Сонирхол татам аваргуудын лиг
Шинэчилсэн форматаар явагдах 2024/2025 оны Аваргуудын лиг 36 багтайгаар эхлэх гэж байна. Нэг баг хэсэгтээ 8 багтай тоглолт хийх бөгөөд талбай дээрээ болон 4 айлын талбайд тус бүр 4 тоглолт хийнэ. Багуудын хэсгийн сугалаа шөнийн 00:00 цагаас болох ба нэг баг сагс болгоноос сугалсан 2 багтай тоглох аж. Нийт 4 сагсны 8 багтай өрсөлдөн,эцсийн дүнд хамгийн өндөр оноотой 8 баг шөвгийн 16-д шалгарах бол 9-24-р байрын 16 баг плэй-офф-ын халз тоглолтоор шөвгийн 16-д үлдэхээ шийдэх юм. Ингээд багууд 4 сагсанд хэрхэн хуваарилаглсаныг сонирхуулъя.