Стеф Леброныг, баг нь Лейкерсийг аргалав

Алтан мужийн дайчид мөнхийн учраа шаруудын талбайд зочлон тоглож, 111 : 97 гэсэн оноогоор илүүрхлээ.  Тоглолтын тойм  М.Мооди 21 оноо, 5 самбар авсан бол С.Көрри 16 оноо, 6 дамжуулалт, 5 самбар авав.  Бичлэг үзэх Леброныг эвтэйхэн аргалаад хурдтай оролт хийн гялалзаж, гялтганав.  Бичлэг-2  Нөгөө айхтар шидээд харалгүй буцдаг муу зуршил нь ч хэвээрээ шүү. Багийн ноён нуруу элдэв аашт Д.Грийн ч онцгой байн 10 оноо, 10 самбартай дабльджээ. Нөгөө талд А.Дэвис 24 оноо, 12 самбараар багтаа тусалж, Л.Жэймс 6 оноо, 2 самбар, 4 дамжуулалт гээд хэт даруухан үзүүлэлттэй тоглолоо. Жинхэнэ улирал эхлэхээр юу л болох бол доо. Ер нь таашгүй л дээ.