Сэлэнгийн Мандалд начингийн хүү заан цолтон магнайлав

Сэлэнгэ аймгийн Мандал сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн үндэсний бөхийн барилдаан бусад сумдын наадмыг бодвол элдэв найраагүй шударга болж өндөрлөлөө. Уг наадамд зодоглосон бөхчүүдээс улсын начин Нэгдэлийн хүү улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, Увсын цэнхэр хязгаарын хүчтэнгүүд болох улсын гарьд Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэн, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс шөвгөрчээ.