Сэтгэлээ шингээж үнэ цэнийг урлана
Жаран жилд ганц тохиох өсөлт, шинэчлэл, хөгжил дэвшил, элбэг дэлбэг байдлыг илэрхийлэх ногоон модон луу жилийн цагаан сард зориулсан шинэ цуглуулгаа O COUTURE танилцуулж байна. Эрт дээр үеэс хэрэглэгдэж ирсэн Монгол дээлний хэв маягийг орчин үеийн загварын чиг хандлагад уялдуулан сэтгэлээ шингээн урлажээ. Сүнс болоод оюун сэтгэлд шингэн ууссан Монгол хувцасны өв соёл нь түм түмэн үеийг өртөөлөн мөнхөд оршино. Шинэ загварын дээл, цамц, хүрэм, юбканы сонголтоо “Зайсан Хилл” цогцолбор 4-р давхраас хийгээрэй. Цагийн хуваарь : 10:00-20:00. Утас : 77339700, 77229700. Model: Munkhchimeg Batjargal Photographic: Bg IC.