Сэтгэл тэнийм байгалийн сайхан, уян дээр дүүхэлзэх хангал адуу бүхий амьд тайз Монголоос өөр газарт бий гэж үү?

SUPER series GOLDENTIMES BODYBUILDING GRAND PRIX ULAANBAATAR-2024 тэмцээн тун амжилттай өндөрлөв. Манай улсад анх удаагаа зохион байгуулагдсан энэ удаагийн тэмцээн зохион байгуулалт талаасаа онцгой байж чадсаныг онцолмоор байна. Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар тэр дундаа SATS Resort Terelj аялал, жуулчлалын цогцолборыг сонгож тэмцээнээ явуулсан нь нүдээ олсон сонголт байлаа. Сэтгэл тэнийм байгалийн сайхан, уян дээр дүүхэлзэх хангал адуу бүхий амьд тайз Монголоос өөр газарт бий гэж үү? Ирэх жилээс орон орны тамирчид эрх олгох энэхүү тэмцээнийг олноороо зорин ирцгээх нь лавтай.

 

 

 

Тэмцээнийг зохион байгуулагчдад, ивээн тэтгэсэн байгууллага, спортод элэгтэй хүмүүст бодибилдинг, фитнессийн спорт сонирхогчдын өмнөөс томоос том баяр хүргэн, дараа дараагийн тэмцээнд нь өрнүүн их амжилт хүсье. Том тэмцээнийг том баг л авч гардаг.

 

 

Тэмцээний үеийн гэрэл зургаас