С.Бубкаг залгамжлагч Швед дүүлэн нисэгч

Энэ удаагийн олимпын наадмын бас нэгэн чимэг болсон тамирчин бол Шведийн тулгууртай харайгч Armand DUPLANTIS. Оролцсон тэмцээн бүртээ өөрийн тогтоосон амжилтаа ахиулах хүсэл тэмүүллээ биелүүлсээр яваа энэ залууг зогсоох өрсөлдөгч ер нь байна уу. 2020 оны 2-р сарын 8-наас Парис-2024 олимпын наадмыг хүртэлх 9 том томоохон тэмцээнд 6 м 17 см- 6 м 25 см гээд нэг ёсондоо ямх ямхаар, сөөм сөөмөөр, ганц ганц см-ээр амжилтаа баталгаажуулсаар. Түүнд асар их боломж бийг тэр мэддэг. Тиймээс ч тэмцээнд оролцохдоо тогтоосон амжилтуудаа итгэл төгс шинэчилж явна. Олимпын наадмын дээд амжилт/6 м 25 см/ ч түүний хармаанд оров. Төрөлхийн авъяасаа уйгагүй хөдөлмөрөөрөө тэтгэж, үргэлжийн мөнхийн тэмцэгч чанараа чамбайхан хадгалан, оргил өөд шантралгүй зүтгэх энэ тамирчин залууг алдарт Сергей Бубкагийн залгамжлагч гээд нэрлэчихэд нэг их буруудахгүй биз. Дүүлээд бай, залуу минь.