Тамираагийн Хангал аварга цолоо хамгаалах аялалдаа дахин гарна
Энэ цаг үеийн Монголын шилдэг волейболчдын нэг спортын матер Т.Хангал 2024-2025 оны улиралд Тайландын үндэсний дээд лигийн багийн Nakhonratchasima VC – สโมสรวอลเลย์บอลนครราชสีมา คิวมิน ซี วีซี клубтэйгээ дахин гэрээ үзэглэсэн талаар түүний менежер Маркус Лох дараах мэдээллийг олон нийтийн сүлжээнд оруулжээ. Энэ бол түүний спортын замналын хамгийн чухал, том алхам!
Т.Хангал нь гадаадад бүтэн улирлын гэрээ байгуулсан Монголын волейболын 3 дах тамирчин төдийгүй, хамгийн залуу тамирчин болж байна. Тэрээр ирэх мягмар гаригт өөрийн шинэ клуб болох “Нахон Ратчасима”-ийн хүсэлтээр тус клубын олон улсын тоглолтуудад оролцон, бэлтгэлээ хангахаар Тайландыг зорихоор болжээ. Шилдэг тамирчин маань энэ зун дээд сургуулиа амжилттай дүүргэж, спортын болон оюуны чадвар өндөр гэдгээ харуулсан. Түүний менежерийн ирэх жилүүдэд төлөвлөсөн ажлуудаас дурьдвал Тайваньтай урьдчилсан гэрээ байгуулсан, Европын орнуудад сонгон шалгаруулалтанд оролцох, Японтой эрчимтэй харилцаатай байгаа аж. Дэлхийд алдартай ивээн тэтгэгч Блэкролл/Blackroll/-той хамтын ажиллагаагаа дахин өргөжүүлсэн. Цаашид Блэкролл Монголиа BLACKROLL MONGOLIA мэргэжлийн тамирчид, мэргэжлийн клубуудыг дэмжихээр болсон. Сагсан бөмбөгийн болон волейболын хоёр клуб нэлээд сонирхож байгаагаа тус тус илэрхийлсэн. Монголын томоохон аж ахуйн нэгж, компаниуд Монголынхоо супер од Т.Хангалын маркетинг, сурталчилгааны үнийг төлөхөд бэлэн биш байгаад менежер нь шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тиймээс түүний ирээдүй зөвхөн гадаадад харагдаж байна. Т. Хангалын гол зорилго Тайландад “Нахон Ратчасима” клубтэйгээ дахин Аваргын цомыг өргөж, хамгийн үнэ цэнэтэй тоглогч/MVP/-оор дахин шалгарах! Нэмэлт хэвлэлийн мэдээ, лавлагаа авахыг хүсвэл sports@markusloch.de хаягаар холбогдогдож болнр гэжээ.
Эх сурвалж : Markus Loch