Тамирын цаг нэвтрүүлэгт Тамираагийн Хангал зочлов
Спортын сэтгүүлч Н.Тамирын хөтлөн явуулдаг “Тамирын цаг” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор волейболын үндэсний шигшээ баг болон энэ жилийн дээд лигийн аварга “Натур Мед Тулон” багийн тоглогч, 2хMVP тамирчин, шинэхэн спортын мастер Тамираагийн Хангал оролцож, сэтгүүлч тамирчин хоёр олон сонирхолтой сэдвээр хөөрөлджээ. Нэвтрүүлгийн авторын үүсгэн байгуулсан Монголын спортын анхдагч “ОДОД” ТВ студийн уран бүтээлчид одоогоос 22 жилийн өмнө буюу 2002 онд Т.Хангал хүүг гуравхан сартай байхад түүний аав Р.Тамираа, ээж Д.Наранцэцэг нарыг “Тамирчны гэр бүл” нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байсан нь бас нэгэн дурсамж дүүрэн түүх юм. Нэвтрүүлгийн дэмжигчээр NCD Group, BESTCUP COFFEE, VIDA DRINK, хамтрагчаар Eatopia Food Hall болон Noka Japanese Grill&Bar, UB Social club, Roma Roma Pizzaria ажилласан байна.
Нэвтрүүлгийг үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=kXpZAWS26VQ[/embedyt]