Тамирын цаг Ток шоу
Монголын спортын анхны дагнасан “Цэнхэр гариг” спорт, мэдээллийн нэвтрүүлгийн редактор, тоймч, спортын төрөлжсөн “Одод ТВ студи” болон “спорт, мэдээлэл, танин мэдэхүйн “Цэнхэр гариг” сонинг үүсгэн байгуулагч, спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамир уран бүтээлийн 30 жилийн ойгоо тохиолдуулан “ТАМИРЫН ЦАГ” ток шоу нэвтрүүлгийг санаачлан, зураг авалтаа хэдийнээ эхлүүлжээ. Цоо шинэхэн спортын контентын эхний зочноор сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг болон IHC Апес багийн тоглогч Мягмарсүрэнгийн Өлзий-Орших уригдан оролцжээ. Нэвтрүүлэг удахгүй үзэгчдийн хүртээл болох бөгөөд нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр BESTCUP COFFEE, VIDA DRINK, хамтрагч түншээр UI Lounge ресторан ажиллаж байгаа аж. Түүний сүүлийн жилүүдэд хийсэн “Зургаан залуу заан”, “Бид сагсан бөмбөгт дуртай”, “Хүчтэн”, “Нутгийн бахархалт бөхчүүд” зэрэг нэвтрүүлгээс түүний ямар чансаатай уран бүтээлч болохыг харж болохоор. Сэтгүүлч, спортын зүтгэлтэн тэрээр саяхан спортод дуртай, сэтгэлтэй хэсэг залуусын хамт спорт сонирхогч, залууст зориулсан www.newtime.mn вэб сайтын үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй байгаа билээ.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=LUECpYYiB8Q[/embedyt]