Надад итгэж, намайг дэмжиж хандив өргөсөөр ирсэн иргэд та бүхэн минь сонгуульт ажлыг минь дэмжиж хандив өргөөрэй. Таны өргөсөн 100 төгрөгийг ч би талархан хүлээн авах болно. Хайртай дүүргийг минь харанхуй бетонон ширэнгэ болгон хорлож буй МАН-ын засаглалыг дуусгахад та бүхний минь дэмжлэг юу юунаас илүү чухал билээ. Сэтгүүлчийн үзэг, төлөөлөгчийн эрх хоёр нэгдэж гэмээнэ Хан-Уул дүүрэгт авлига, хулгай хоёр үүрлэх ямар ч орон зай үгүй болно. Би та бүхнийхээ итгэлийг алдахгүй.