Тоглолтын хувь заяа 2-р үеийн эхний 9 минутанд шийдэгдэв
Дээд лиг. 4-р тойрог. Улирлын тоглолт-16. Deren FC 4 : 2 Khovd FC Гарааны бүрэлдэхүүний хувьд талбайн эзэд урд шугамандаа бага зэргийн өөрчлөлт оруулсан байв. Энэ 7 долоо хоногийн эхний тоглолт ерөнхийдөө хурдан хэмнэлтэй эхлэв.
Дэрэнчүүд хэсэгтээ л айлын талбайд бүх хувилбараар довтолгоо өрнүүлэв. Тэр нь ч үр дүнгээ өгсөн. Тоглолтын 19 дэх минутанд баруун жигүүрийн орон зайг цэнхэрүүд чадварлаг ашиглан, хүчтэй цохисон бөмбөгийг хаалгач хаасан хэдий ч сум шиг орж ирсэн #2 Т.Дөлгөөний нэмсэн цохилт эсрэг багт боломж өгсөнгүй. Тооны харьцаа нээгдлээ. Хоёр баг ээлжилж довтлон, үзүүштэй нээлттэй тоглолт талбайд явагдсаар. Тоглолтын 32 дах минутанд Ховдын багийн 3 тоглогч оролцсон довтолгоо төвөөс эхлэн явсаар түүнийг нь #23 Ёшиока Рэн үр дүнд хүргэснээр тоо 1:1 болж тэнцэв.
2-р үеийн тоглолтын эхлэл үзэгчдэд ундаа, шар айргаа балгах боломж бараг олгосонгүй. Ховдчууд бөмбөгөө 20 секунд талбайдаа бариад l цааш алдаж орхисон. 46 дах минутанд #20 Б.Өсөх-Ирээдүйгийн зүүн жигүүрээс хөндлөн дамжуулсан дамжуулалтыг #11 Фунами Ютаро төгс дуусган, тооны тэргүүллийг багтаа дахин авчрав. Энэхүү гоолоос ердөө 2 минутийн дараа хаалагчийн алсын цохилт дамжуулалт болон урагшилж, хоёр ч тоглогч хурдаар илүүрхэн гарч ирэн, өнөөх Ф.Ютаро хаалгачийн өөдөөс чихэж орхилоо. Дахиад 3 минут өнгөрөхөд тоо 3:1 болов. Энэ удаад #8 Б.Батмөнхийн ганган цохилт үзэгчдйиг суудлаас нь болгосон нь лавтай. Ингээд тоглолтын 54 дэх минутанд баруун хязгаараар овоглосон багийнхны олон тоглолгчид оролцсон квадрат амжилттай болж, #29 Б.Цэрэнбаяр хөнгөхөөн цохилтоор гоолдлоо. Тоглолтын хувь заяа 2-р үеийн эхний 9 минутанд ийнхүү шийдэгдсэн гэхэд болно.
Бүтэн тоглолт үзэх :
[embedyt] https://www.youtube.com/watch?v=MxdCm4SAd6E[/embedyt]
Тоглолтын гэрэл зургаас