Гуамын шигшээг талбайд нь 12 оноогоор хожих хүндхэн даалгавартай үлдлээ
Монголын багийн багийн гарааны бүрэлдэхүүн : М.Өлзий-Орших, О.Эрдэнэцогт, Б.Билгүүн, О.Энхбаатар, Н.Батбаяр.
I үе. Тоглолт эхэллээ. О.Энхбаатар, О.Эрдэнэцогт нар оролтоо алдав. Х.Өлзий-Оршихын оролтыг явалт гэж үзэв. Н.Батбаяр багийнхаа 3 онооны шидэлтийн салхийг хагаллаа. Манай баг 8 бөмбөг алдалттайгаар үе дуусав.
II үе. Росс техникийн алдаа гаргав. Б.Билгүүн алдааны шидэлтийг амжилттай гүйцэтгэв. Ананд, Эрдэнэцогт нарын 3 оноо дараалан байндаа туслаа. Дэк ёстой дайран, багийнхаа 25 дах оноог авав. Гоё гоё. Үзэгчид ч тоглолтондоо ороод ирлээ. Г.Ган-Эрдэнэ 2 дараалж бөмбөг алдалт хийв. Манай багийн 4 дэх алдаа, залгаад бөмбөг алдалт. Энэ муу үзүүлэлт шүү. Гуамын холын шидэлт 4/8 50%-тай явна. Ууганаа хөл дээрээ ганган ажииллаж өөрийн эхний оноогоо авав. Манай багийн алдаа 5-аас дээш! Айлын багийн 5 дах алсын шидэлт уналаа. Дэк 3-аас яая сайхан сайхан. Үеийн сүүлийн 2 мин. Өлзий-Орших шидэлтээ алдав. Гуамчууд бүсийн дүрэм зөрчлөө. Бөмбөг манай багт. Өлзий холын шидэлтээ дутаалаа. А.Азбаяр сэлгээнээс орж ирэв. Уугаа дундаас найс найс. 2 оноо. Өлзий-Оршихын цаг дуусахтай зэрэгцэн шидсэн бөмбөг цагирагт ойсноор тоглолтын эхний хагас өндөрлөв.
III үе. А.Тэмүүжин, Д.Дэлгэрням нар оноо авлаа. Гуамын Росс ч эвгүй нөхөр юм. Оноо түүсээр. Билгүүний 3 дах алдаа. Манай бөмбөг алдалт 11! Уугаа-Тэмүүжин нарын сөрөг довтолгоо сайн болов. Ёоё энэ Россын шидэлтийг яах вэ? Түүний 17 дох оноо! Томми 2 оноо. Гуамын #30 дугаар 3 оноо. Айхтар байна шүү. Уугаагийн гоёхон шидэлт уналаа, уналаа. Буцаад айлын тоглогч ганцаараа гараад оноог 42:56 болгов. Манайх завсарлага авлаа. Т.Ууганбаяр сул гараад 3-аас унагалаа. Гуамын бөмбөг алдалт нэмэгдлээ. Сүүлийн минут эхлэв. Росс Кадраас алдаа салгав. 9 секунд бөмбөг манайд. Эсрэг баг алдаа хийлээ. Билгүүний гайхалтай шидэлт энэ үеийг дуусгав.
IV үе. Монголын баг 10 оноо нөхөж аван, улмаар оноогоор илүү гарах хүндхэн 10 минут эхэллээ. Ичиновогийн 3 дах алдаа. Батбаяр 3-аас 2 удаа шидээд алдав. 2 баг оноо авалцаагүй явсаар. Ган-Эрдэнэ арай л нухаад байх юм. Эрдэнэцогтын 2 оноо. Дэк дээр алдаа хийлээ. 2 шидэлтээ алдчихав. Нэг их харагддаггүй дүр зураг шүү. Билгүүн Галловей дээр нам блок хийлээ. Анандын холын шидэлт яг цэгтээ тусав. Жилийн өмнөх тоглолт санаанд орж байх чинь ээ. Бас л 4-р үеийн төгсгөлд самбардаад унагааж байсан. Онооны зөрүү -7. Круз хэцүү байдлаас чухал 2 оноо салгалаа. Россын довтолгооны алдаа. Түүний алдаа 4 болов. Манайхан арай л олон дамжуулалт хийгээд байх шиг. Бөмбөггүй гүйлтүүд нэн хэрэгтэй байх юм. Билгүүн дээр хүндхэн алдаа гаргав. 2 шидэлтэа чулуу болголоо. Эргээд айл 2 оноо авав. Онооны зөрүү -9. Эрдэнэцогтын гоё оролт байлаа. Гуамын баг завсарлага. Сүүлийн 3 минут! Билгүүн дээр алдаа. Уугаагийн алсын дамжуулалт сайн болов. 1 шидэлтээ алдлаа. Өлзий-Орших дээр ЯАГААД алдаа үлдээсэнгүй вэ? Бөмбөг дундаа. Манайд үлдэв. Ананд шидэлтээ, Эрдэнэцогт оролтоо алдчихав. Хайран довтолгоо! Эргээд эсрэг баг хариуг нь бариад, нэмэлт 1 шидэлт. Оноо 58:67. Ердөө 99 секунд үлдсэн. Шахсан хамгаалалт маш сайн боллоо. Уугаагийн оролт амжилтгүй. Гэхдээ бөмбөг манайд үлдсэн. Монголын багийн завсарлага. Цаг дуусахад 1:28! Ананд шидээд алдав. Өлзий дамжуулалтыг таслах шахав. Галловейн 2 оноо, Гуамын багийн 69 дэх оноо.
Эрдэнэцогт 3 оноо авснаар шүүгчийн шүгэл дуугарч, Гуамын шигшээ баг чухлаас чухал хожлоо авч чадлаа. Оноо 74:63.
Манай залуус Гуамын талбайд +12 оноогоор илүүрхэж хожих хүндхэн даалгавартай үлдлээ дээ. Хамгийн гол нь хэн хариуцлага хүлээх вэ? Холбооны болон шигшээ багийн удирдлагууд одоо ам нээх болоогүй юу?! Дахиад сануулъя. Зорилгодоо хүрч чадахгүй бол харицлагаа хамтдаа үүрэх ухамсар, ёс зүйтэй байх ёстой!!!
Манай тоглогчдын оноо авсан байдлыг танилцуулбал :
Б.Билгүүн 8 оноо
О.Энхбаатар 2
Н.Батбаяр 3
Д.Дэлгэрням 11
А.Ананд 6
О.Эрдэнэцогт 7
Т.Ууганбаяр 6
А.Тэмүүжин 4
Монгол-Гуам. Тоглолтын тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=WX4QcrtJLuo[/embedyt]
Дэлгэрэнгүй тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=HorCGICsDk0[/embedyt]
Тоглолтын дараах [embedyt] https://www.youtube.com/watch?v=hdKHVlBiFGI[/embedyt]