“FIBA 3×3 U23 World Cup 2024” тэмцээний 4 дэх өдөр манай эрэгтэй баг хэсгийн 3 дах тоглолтоо Недерландын багтай хийлээ. Тоглолт эхнээсээ хатуу ширүүн хамгалалт бүхий өндөр хэмнэлтэй эхэлж, Монголын багийн анхны оноог Г.Болор-Эрдэнэ авчрав. Удалгүй А.Азбаяр, С.Биндэръяа нар хоёр хоёр хаалт амжилттай болгон, холбон тоглогч маань холын зайнаас шидэлтээ унагаснаар тоо 4:3. Зөрүүлээд улбар шарууд хурдтай довтолгоо, хөлийн ажиллагаа, оролтуудаараа оноогоо ахиулсаар. Харин алдаан дээр манай багт давуу байдал үүссэн хэдий ч тэд торгуулийн шидэлтээ 1/9 гэж маш тааруу үзүүлэлттэй шидэцгээв. Эхний 8 шидэлтээ дараалан алдсан! Торгуулийн шидэлтээ оруулахгүй бол хожихгүй! Ингээд тоглолт өндөрлөхөд Недерландчууд 14:11-ээр хожсоноор манай багийн хэсгээсээ гарах мөрөөдлийг үндсэндээ үгүй хийж орхилоо. Тэд хэсгийн сүүлийн тоглолтоо БНХАУ-ын багтай хийнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3