Туг барьж яваад, тугалаа хариулав

Унгарын нийслэл Будапешт хоноо явагдаж байгаа Дэлхийн шатрын XXXXV олимпиадад оролцож буй Дуламсүрэнгийн Янжиндулам ахлагчтай Монголын эрэгтэй 6-р тавилд Иван Чэпаринов, Аркадий Найдич зэрэг дэлхийн супэр их мастэруудаар толгойлуулсан Болгарын шигшээ багтай тулалдан 3:1-ийн харьцаагаар өвдөг шороодов. Гэхдээ өчдөр тэнцэх боломж бол бага зэрэг байсан. 1-р ширээнд нанчилдсан Ганзоригийн Амартүвшин, 3-р ширээнд цавчилдсан Эрдэнийн Баасансүрэн нар яалт ч үгүй хожигдсоныг хүлээн зөвшөөрнөө. Ноён руугаа чиглэсэн шуурган довтолгооныг үнэхэээр тогтоож чадаагүй. 2-р ширээнд наадсан Сумъяагийн Чингүүн хожлын комбинацийг олсонгүй. 29-р нүүдэлд Rh5 гээд тэмээг нь зооглосон бол Аркадий Найдич гараа өргөж, хэлээ гаргах байлаа. 2013 онд Дэлхийн чансааны 18 хүртэл бичигдэж асан, энэ жил Болгарын иргэн болсон Аркадий Найдич ямартаа ч С.Чингүүний эсрэг тэнцээ хийж дөнгөсөн бол 4-р ширээнд илд зөрүүлсэн Мөнхдалайн Амилал нэг хүү илүү хожих тун гэцүү төгсгөлд тэнцэж байна лээ. +0.5 бүхэл давуутай тэнцүү шахуу нэг хүү илүү байрлалд тэнцсэн. Хожих гээд жоохон суухгүй айл алдах ч байсын билүү. Гэхдээ багийн үр дүн тодорхой болцон байсан болохоор нээх хүч хаяагүй байж maybe. Энэ олимпиадын хамгийн нялх, хамгийн залуу багаар нэрлэгдээд буй Монголын эрэгтэй шигшээ баг тал нутгийн дайчид боломжит 12 онооноос 6.0 оноотой яг тэхий дундаас урдхан 196 багаас 70-р байранд л давхиж явна. 7-р тойрогт чансааны 95-т бичигдсэн Ливаны багтай нанчилдана. Манай хэд Болгарт хожигдсон уураа Ливан дээр гаргахнээ…
БУЛГА ЗҮҮДЭГ ОХИД БҮСГҮЙЧҮҮД МААНЬ ЭХНИЙ ЯЛАГДЛАА АМСЛАА
Дэлхийн шатрын олимпиад замынхаа тэн хагасыг өнгөрөв. Өчдөр тун харамсалтай юм боллоо. Энэхүү олимпиадын чансааны хоёрт эрэмбэтэй, эмэгтэй шатрын агуу гүрэн Нона Гаприндашвили, Майя Чибурданидзэ нарын үр удам, залгамж халаа Гүржийн шигшээ багийг хацар гоо охидууд маань хадан гэр рүү нь явуулангаа алдаад, бөхөөр бол ард нь гарчаад алдчихлаа. Эхний 3 ширээнд суусан Төрмөнхийн Мөнхзул, Батхуягийн Мөнгөнтуул, Даваадэмбэрэлийн Номин-Эрдэнэ нар эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй төлөвлөгөөний дагуу тэнцэцгээж, орших уу, эс орших уу хэмээх багийн хувь заяа 4-р ширээнд тулалдсан Эрдэнэбаярын Хүслэнгээс шууд хамаарахаар болсон. Цагаан өнгөөр цавчилдсан Монгол улсын 26 дах аварга WFM Э.Хүслэн гараа болон дунд үeийг ганган наадаж, оргил үeдээ +5 бүхэл хожлын шатар үүсгэсэн ч хэд хэдэн алдаа хийснээр туг барьж яваад, тугалаа хариулсөөн шиба юм аа. Гэхдээ хэн ч заал руу хожигдоё гэж ордоггүй. Шатар бол үнэний эрэл, алдааны eртөнц. Алдахгүйн төлөө өөрөө өөртөйгөө хийж буй тэмцэл юм. “Хожлын шатрыг хожих л хамгийн хэцүү” хэмээн дэлхийн аварга Эмануйль Ласкэр айлдсан байдаг. Э.Хүслэн маань зүйл дуусгасан бол Олимпиадыг тэргүүлээд эхлэх байлаа, өчдөр. Гүржийг шатрын бурхан тэнгэр Кайсса ивээлдээ авч харж үзлээ дээ, азтай дамшигнууд. 1.5 : 2.5 үр дүнгээр Гүржийн эсрэг анхны ялагдлаа амслаа. Манайхан амралтын ганц өдөр батарейгаа цэнэглэж, бэнзинээ дүүргэж аваад, 6-р ширээнд Германы шигшээ багтай ээлжит, тун хариуцлагатай тулаанаа хийнэ. Эмэгтэй шигшээ баг 6 араундын дараа 10 оноотой 181 багаас 7-р байранд эрэмбэлэгдэж байгаа үзэгдэнээ…