Турк Моцарт нэгэн дээд амжилтыг эвдлээ

“Турк Моцарт” Эрдогмуз Ягиз Каан 30 дах удаагийн “Абу Дабигийн шатрын фэстиваль”-ын мастэр ангиллын 3-р тавилд ялалт байгуулснаар “2600 буюу шатрын супер ангиллын чансааг давсан түүхэн дэх хамгийн залуу тоглогч” хэмээн нэрээ алтан үсгээр бичүүллээ. Эрдогмуз Ягиз Каанд энэ давааг давахад ердөө 13 нас 2 сар хангалттай байж. Өмнөх дээд амжилтыг 14 нас 4 сартайдаа 2600 чансаанд хүрсэн шар мөрний савдаг, Хятадын тактикын шидтэн Вэй И эзэмшиж байсныг 14 сараар ахиулжээ Эрдогмуз Ягиз Каан. Туркын шатрын гэрэлт ирээдүй, галт бамбар Эрдогмуз хүү 12 нас 9 сар 29 хоногтойдоо их мастэр цолтны эгнээнд шилжсэн нь шатрын түүхэнд дөрөвт бичигдэх амжилт бөгөөд тэрээр 13 нас хүрэхээсээ өмнө их мастэр цолонд хүрсэн дөрөвхөн тоглогчийн нэг болой. 22 хоногийн дараа Будапештэд хөшгөө нээх Дэлхийн шатрын XXXXV олимпиадад Туркын шигшээ багийн 3-р ширээнд илд зөрүүлэх энэ догшин хайрхан турсагыг нь хуулж, дуулиан шуугиан тарьж тун магад. 13 настай хүүхэд гэхэд ээмэр түрэмгий тоглолттой, бас “Тактик тактик бас дахин такти гэсэн уриатай хийстэл нь довтолдог тайфун хар салхи байна лээ дээ.