Тэмцэл дүүрэн үзүүштэй тоглолт
Эрдэнэт Майнерс 84:81 IHC Апес. Тоглолт эхнээсээ л хэмнэл өндөртэй эхэлсэн. Оноо 22:22 болж тэнцэх хүртэл Апесчууд давамгайллыг авч явсан. Улмаар аваргууд оноогоор илүү гарч, аажим аажмаар онооны зөрүүг холдуулсаар. Ялангуяа Уилльямсийн байрлал бүрт тоглох чадвар, хашир мастер Т.Санчирын хувийн тоглолтыг энд онцолъё. IHC Апес багийн залуусын нягт хамгаалалт, бөмбөггүй гүйлтүүд, М.Өлзий-Оршихын уран гоё үзүүлбэрүүд ордонд цугласан олныг уйдаасангүй. Хамгийн сүүлийн тэр завжнаас шидсэн шидэлт оноо нэг хоёрын зөрүүтэй ойрхон явсан бол дуус, дуус л байлаа. Тоглолтоос гадна 2 багийн дасгалжуулагч нарын тулаан чимээгүй явагдсаар. Аль аль нь л улирлын эхний тоглолт дээр хөзрөө дэлгэхийг хүссэнгүй бололтой. Тоглолтын тойм үзэх