Түрүү бөх 9 саяын байтай, есөн үзэгч саятан болсон барилдаан

“Таны телевиз” уриатай ТВ-9 телевиз үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан улс, аймаг, цэргийн алдар цолтой 128 бөхийн өндөр шагналын сантай барилдааныг зохион байгууллаа. Барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харъяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харъяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв. Их шөвөгт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Ажнай” корпораци, “Таван толгой” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын заан Ц.Одбаяр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харъяат, “Алдар” спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Д.Амарсайхан, аймгийн арслан Б.Ганбаяр нар үлджээ. Зохион байгуулагчдын зүгээс тус барилдааны түрүү бөхийг 9 сая, үзүүр бөхийг 6 сая, их шөвгийн бөхчүүдийг тус бүр 3 сая төгрөгөөр байлсан юм. Түрүү бөхийг есөн сая төгрөгөөр байлсан нь ТҮ-9 телевиз нэрээ бэлгэшээсэнтэй холбоотой аж.
1-3-ын давааны барилдаан  Бичлэг үзэх
3–7-гийн давааны барилдаан  Бичлэг үзэх