УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Цэндийн БААТАРХҮҮ
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1999 онд Хэнтий аймгийн Чингис хот, 2-р дунд сургууль, бүрэн дунд боловсрол
1999-2003 онд МУИС Нийгмийн шинжлэх ухааны сургууль, бакалавр, улс төр судлаач
1999-2004 онд Хан-Уул дээд сургууль, бакалавр, математик-бизнесийн эдийн засаг
2023-2024 онд Harvard Manage Mentor/Онлайн хөтөлбөр/, бизнес менежмент мэргэшүүлэх хөтөлбөр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
2005-2006 онд Монгол Улсын Засгийн Газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга
2012-2013 онд Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил хариуцсан орлогч
2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2020-2024 онд “МИГ даатгал” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
MLC Business School болон MLC Content компаний үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга
“20K Programmer” IT инженер бэлтгэх Олон Улсын хөтөлбөрийн Монгол дахь удирдагч
Болгарт төвтэй SoftUniGlobal олон улсын боловсролын байгууллага, Denison Consulting байгууллагын соёлын судалгааны олон улсын институцийн Монгол дахь төлөөлөгч
IEEE /Institute of Electrical and Electronics/ холбооны Ази, Номхон далайн бүсийн гишүүн
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд