Улаануудын тулаан эвийн гэрээгээр өндөрлөв

Премьер лигийн 31-р тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсанаас мөнхийн учраа Манчестер Юнайтед-Ливерпуль багуудын тоглолт мэдээж гал асаав. Зочин багийн Диасын гуядаж оруулсан гоолын араас чөтгөрүүд хоёр ч гайхалтай бөмбөг оруулж тэргүүллийг авсан. Фернандесийн дамжуулалтыг таслангуутаа мэдрэмж дүүрэн хийсэн алсын цохилт супер супер. Гялтганасан Майо залуугийн баруун хөлийн доторлосон өшиглөлт ч янзтай байлаа. Харин Мо Салах Манюгийн эрлэг гэдгээ харуулж, 14 дэх гоолоо тоглолтын цаг дуусахаас 6 минутийн өмнө торгуулийн цохилтоос оруулав. Энэ нь түүний Олд Траффордод шигтгэсэн 9 дэх гоол нь. Үлдсэн тойргуудад дээд талын багуудын хооронд юу болох бол? Их буучдын тоглолтын хуваарь нэлээн хүнд л харагдах. Гурван багийн ганцхан онооны зөрүүтэй өрсөлдөөн улам л сонирхол татаад байдаг. Тэдний дараа яваа багуудыг ч маш хариуцлагатай тоглолтууд хүлээж байна.
Тоглолтын тойм үзэх :
Ю.Клоппын баг энэ улиралд лигийн топ багуудтай яаж тоглов?







