Улаан жавтий VAR олонтой, хет-триктэй адармаа дүүрэн тоглолт
Английн Премьер лигийн 11-р тойргийн сүүлийн тоглолт Тоттенхэм-Челси клубүүдийн хооронд өрнөв. Цэнхэрүүд оноо салгах гэж, цагаанууд хүснэгтийг тэргүүлэх гэж ёстой нүдэлдээн болцгоов. 14’ Хён Мин Соны гоол офсайд 21’ Рахим Стерлингийн гоолыг тооцсонгүй 27’ Моисес Кайседогийн гоол мөн офсайд 33′ Челсид торгуулийн цохилт өгөв. Криштиан Ромеро Кайседогийн офсайд гоолын өмнө алдаа гаргасан гэж VAR шалгасны дараа улаан өргөв. 35′ Коул Палмер түүнийг цэгээс тэгшилэв. 37’Нико Жексоны гоол бас л офсайд. Ямар ч олон VAR, улаан хуудас өргөчихөв. Адармаатай, ээдрээ дүүрэн л тоглолт болов. Сүүлийн хорь гаран минутанд Н.Жексон хет-трик толилуулаад өндөрлөх шив. Ингэснээр Манчестер Ситичүүд хүснэгтийн дээр хэвээр үлдэв. Хожигдсон баг болон улаанууд, их буучид тэднээс 1-3 оноо дутуу нэхсээр явна.