Улсын аваргууд халз тулсан шигшээ тоглолт
Тэмүүлэл Дартс Мастерс клуб Уламжлал болгон зохион байгуулдаг DARTBOARD тэмцээний 279 дэх цувралд Монголын дартсын спортын энэ цаг үеийн шилдэг мастерууд цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс сүүлийн 2 жилийн УАШТ-ий ганцаарчилсан төрлийн аваргууд болох Тэмүүлэл Дартс Мастерс клубын тамирчин Т. Пүрэвлоов Нэтком Дартс клубын тамирчин Ө.Жаргалсайханыг 6:5-аар хожин түрүүллээ. Дундаж оноо 78.67 : 76.75. Гуравт Тэмүүлэл Дартс Мастерс клубын тамирчин А. Нарангэрэл, Шинэ-Од клубын тамирчин С. Энхболд нар шалгарсан байна. Хэсгийн нэг тоглолтонд Б.Булган -Эрдэнэ, Б.Билгүүн нар 86.71 Ө.Жаргалсайхан 81.31 гэсэн дундаж оноог үзүүлсэн бол 1/8 буюу шөвгийн 16-д Л.Ганзориг 83.50 шөвгийн 8-д А.Нарангэрэл 85.89 дундажтай шидэв. Харин хагас шигшээ тоглолтонд А.Нарангэрэл-Т.Пүрэвлоов 4:5 гэсэн харьцаатйа, 77.96 : 77.29 дундажтай тогложээ.