Улсын заануудыг давж, харцага цолонд хүрсэн хүчтэн

Хөгжилтэй яриа өрнүүлэн, чанга инээж, нүүрний баяслаа тодруулж суугаа эрч хүч дүүрэн энэ залуу цэргийн начин цолноос амжилтын гараагаа эхэлж, аймгийн арслан цолоо авсан жилээ цолоо дахин баталсан нь түүнийг ямархуу бөх болохыг харуулсан том үнэлгээ юм. Мэдээж энэ жилийн баяр наадамд онцгой байсан учраас тэр улсын начин цолыг алгасан улсын харцага цолонд хүрч чадсан. Улсын харцага Т.Баасанхүүтэй дөрвийн даваанд оноолтоор таарч, улсын заан Д.Анар, М.Лхагвагэрэл нарыг тав, зургаагийн даваанд дараалан орхисон хүчтэн.