Уран барилдаант улсын харцага Батсүхийн Зоригтбаатар
Хорьж болдоггүй хорин насандаа “Монгол бөхийн өргөө”-д болсон сумын цолтны барилдааны тэргүүн байрын төлөө Ж.Бямбадонидтой шазайтал үзээд, шахаж татаад давж байсан цаг саяхан мэт. “Цахилгаан Зоригоо” нэрэндээ ч тэр өөрөө хайртай. Бөх сонирхогчид жин багатай, мэхэндээ хурдтай, халгаа цалгиа ихтэй бөхчүүдийн барилдааныг үзэх дуртай байдаг. Яг л ийм бөхчүүдийн нэг бол улсын харцага Б.Зоригтбаатар. Энэ жил хэд хичнээн ч барилдааны түрүү магнай болсон билээ. “Төрөлх сумынхаа түүхт 100 жилийн ойд “Улсын арслан” цолтой ирж, зодоглоно” гэж аймгийнхаа тэгш ойд түрүүлснийхээ дараа хэлсэн удаатай. Амны билэг нь ерөөлөөр болог ээ.
[embedyt] https://www.youtube.com/watch?v=JcBy-_HW5vk[/embedyt]