Уулын дугуйчдын 2023 оны чансаа

Монголын дугуйн холбооноос 2023 онд уулын дугуйн төрлөөр 18 өдрийн 14 тэмцээнийг нийт 22 насны ангиллаар зохион байгуулжээ. Холбооноос уулын дугуйн “Шилдэг элит тамирчин”-аар ОУХМ Б.Марал-Эрдэнэ/Team Oggi/, “Шилдэг элит эмэгтэй тамирчин”-аар спортын мастер Э.Уянга/Nomadic/ нар шалгарсан байна. Мөн уулын дугуйн “Улсын цол, зэрэг олгох” журмын дагуу 2 тамирчин спортын мастер, 7 тамирчин спортын дэд мастерын болзлыг тус тус хангав.