Хангарьдчууд эхний үед хожлын гоолуудаа оруулжээ

Дээд лиг. 6-р тойрог. Улирлын тоглолт-29. Khangarid FC  2 : 0  BRERA ILCH FC Сүүлийн тоглолтуудад тун итгэлтэй тоглолтыг үзүүлж байгаа лигийн хашир баг хожих уу. Аль эсвэл тоглолт бүрт хожих найдлага төрүүлсэн ч бүтэн оноогоо хараахан авч чадахгүй яваа баг хожих болов уу. Энэхүү асуултын хариулт 90 минутийн тоглолтын дараа тодорхой болсон юм.

Тоглолтын 22 дах минутанд Хангарьдын довтлогч #29 Комура Ютагийн жигүүрийн довтолгоо амжилттай болж, түүнээс ирсэн хөндлөн дамжуулалт 16-гийн талбайд аюул үүсгэж, улмаар хагас хамгаалагч #12 Ц.Билгүүн гоолдсон. Удалгүй 2 минутийн дараа Серби хамгаалагч #4 Djordje Ivljanin-ын дамжуулалтаар довтлогч #22 Акиба Шого Брерагийн хаалгач #30 О.Тэмүүлэнгийн хаалганы бага талын дээд буланд хүчтэй цохилтоор, нэгэн ганган бөмбөг хаалганд оруулав. Энэ нь 2 багийн тоглолтын эцсийн үр дүн байлаа.

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

Mongolian Premier League