Нэгэн харамсалтай мэдээг та бүхэндээ дуулгаж байна. Сант сум 2-р баг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн 95-96 дах км замд авто тээврийн ноцтой осол  болж, Toyota Prius-30 маркийн автомашин Mitsubushi Fuso маркийн автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас pruis машиныг жолоодож, төрөлх аймгийнхаа баяр наадамд зодоглохоор явж байсан бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, улсын начин Ө.Батзул зуурдаар нас барж, том оврын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хүн хүнд гэмтжээ. Уг ослыг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Иргэн та орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулж, гэрлээ шилжүүлж, замын хөдөдгөөний дүрмээ баримтлан, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.