Харү башёог гурван бөх тэргүүлж байна

Мэргэжлийн сүмо бөхийн 3-р сарын Харү башёогийн 5 дах өдрийн барилдаанд манай бөхчүүдээс ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ/2:3/, Тамаваши Б.Мөнх-Оргил/1:4/, Рога А.Амарсанаа/3:2/ нар өвдөг шороодсон бол озеки Хошёорюү С.Бямбасүрэн/4:1/, Киришима Б.Лхагвасүрэн/1:4/ нар даваагаа ахиулав. Залуу озеки нарын тухайд Киришима Б.Лхагвасүрэн энэ башёгийн эхний даваагаа авч, Хошёорюү С.Бямбасүрэн тэргүүлэгч бөхчүүдийн ард бичигдээд байна. Одоогоор башёог Аби, Оносато, Такэрүфүжи нар нэг ч унаагүй тэргүүлсэн хэвээр явна.
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн барилдаан   Бичлэг үзэх
Озеки Хошёорюү С.Бямбасүрэнгийн барилдаан   Бичлэг үзэх