Сагсан бөмбөгийн лигийн”Бүх одод тоглолт-2024″. Холимог оддын тоглолтын халз тоглох нэг багийг нь ая зохиогч, гитарчин Д.Өлзий-Орших, нөгөө багийг нь мөн ая зохиогч, гитарчин, МУГЖ Д.Отгонбаяр нар  дасгалжуулахаар болжээ. Багуудын бүрэлдэхүүнийг харахад соёл урлагийнхан, тэр дундаа тайз дэлгэц, рок попын төлөөллүүд жин даржээ. Мөн хөл бөмбөг, волейболын үндэсний шигшээ багийн шилдэг тоглогч Г.Ганбаяр, Б.Батсуурь, “Ард түмний” тодотголтой уяач Ц.Улаанхүү нарын спортын салбарынхан ч багтсан байна. Энэхүү сонирхолтой тоглолт өнөө орой UG Аренад болно.