Хотонтын уугуул Хатантын бөхчүүд хүнд жинд аатай барилдлаа
100.000.000 төгрөгийн шагналын сантай “JUDO TOP 6” тэмцээнд 19 байгууллагын 83 тамирчин оролцон, бяр хүчээ шавхан өрсөлдөв. Тэмцээний хамгийн хүнд жин болох +100 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, Улаанбаатар Гранд сламын аварга Батхуягийн Гончигсүрэн бүх өрсөлдөгчөө ээлж дараалан буулгаж авснаар түрүүлсэн бол Армийн дэлхийн аварга Гантулгын Алтанбагана мөнгө, Улсын начин Эрдэнэхүүгийн Мөнхжаргал хүрэл медаль тус тус хүртлээ. Алт, хүрэл медаль авсан бөхчүүдийн хувьд Архангай аймгийн Хотонд сумын уугуул бөгөөд мөн хоёулаа Хатант Интернэшнл ХХК-ийн нэр дээрээс барилддаг бөхчүүд юм.
Жүдоч Б.Гончигсүрэнгийн яриа Бичлэг үзэх
Тэмцээний гэрэл зургаас