Хоёр баг эхний хагаст маш бага оноо авалцав
Үндэсний дээд лигийн 1-р тойргийн тоглолт Хасын Хүлэгүүд 66 : 59 Бишрэлт Металл сагсан бөмбөгийн баг Өнгөрсөн улирлын шигшээд тулсан 2 багийн тоглолт хүлээлт өндөртэй, сонирхох зүйл ихтэй эхэлсэн. Тоглолт эхлээд Металлууд оноогоор илүүрхсэн ч багуудын оноо төдийлэн явж өгсөнгүй. 2-р үед Хүлэгүүд оноог барьснаар эхний хагас дуусахад самбарт 25:22 гэсэн гайхшруулсан тоо бичигдсэн байв. Нэг тийм тэсрэлт багатай, бие биенээ тандсан стандарт тоглолт болсон. Цэнхэрүүд ганц гадаад тоглогчдоо талбайд их цаг, боломж гаргаж өгсөн ч тэрээр 37 минутанд ердөө 6 оноо авсан нь хачирхалтай. А.Энхбаясгалан багийнхаа ачааг голлон таталцан, 22 оноо авсан бол багийн ахлагч Т.Ууганбаяр тоглолтын турш нөгөө л их ачааллаа нуруун дээрээ үүрч, бөмбөг илүү эзэмшсээр. Харин нөгөө талд өмнөх жилийн нэгэн адилаар залуустаа илүү боломж олгож, туршлагатай тоглогчдоо хэрэгтэй үед талбайд гаргах тактик хэрэгжсээр тоглолт өндөрлөсөн. Үүний тод жишээ нь А.Азбаярын авсан 18 оноо, 12 самбарын үзүүлэлт юм. Тоглолтын тойм Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг Төвийн тоглогч А.Азбаярын яриа Бичлэг үзэх