Монголын хоёр даамчин дэлхийн аварга боллоо
Польш Улсад болж байгаа 100 буудалт даамын өсвөр үе, залуучуудынн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөвгүүдийн 5-8 насны ангилалд Нямбаярын Хангай, залуучуудын 17-19 насны эмэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Баатархүүгийн Мөнхжин нар арын өрсөлдөгч нараасаа 3-4 онооны илүүтэй болсноор алтан медалийн болзол хангалаа. тодорхой болов. Б.Мөнхжингийн хувьд 2014 онд Эстонийн нийслэл Таллинд болсон өсвөрийн ДАШТ-ий 11 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү залуучуудын дэлхийн аварга цол хүртсэн Монголын анхны даамчин болж байна. Тэрбээр энэ амжилтаараа олон улсын мастер цолны болзол хангав. Дашрамд сонирхуулахад Залуучуудын ДАШТ-ээс 2000 онд Насанбаярын Мөнхтуяа мөнгө, 2014 онд Цогтбаатарын Сүхбат хүрэл, 2015 онд Баатарсүхийн Мөнхжин хүрэл, 2019 онд Мөнхбаатарын Шийравжамц мөнгө, Баярын Мишээл хүрэл медаль тус тус хүртэж байлаа.