Хэнэггүй барилдсан ч хүч бяраар ааглан давлаа
Японы Фукуокад болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башёогийн макүүчи зиндааны 5 дах өдрийн барилдаанд баруун жигүүрийн озэки Хоошёрюү С.Бямбасүрэн ээлжит даваагаа авснаар маэгаширагийн зүүний 6 дах бөх Таканошо, маэгаширагийн зүүний 15 дах бөх Онокацу нарын хамтаар өвдөг шороодолгүй башёог тэргүүлж явна. Тэдний араас 4 даваатай 6 бөх шил даран нэхсээр. Өнөөдрийн барилдааны хувьд залуу озэки золгоон дээр жаахан хэнэггүй хандсанаас өрсөлдөгч нь барьц илүү болсон ч дэмжээний захад өөрийн мэдрэмж, бяраа ашиглан хүндхэн байдлаас чухал даваа авч чадлаа. Барилдааны бүтэн бичлэг үзэх
5 өдрийн дараах байдлаар жүрёо зиндааг баруун жигүүрийн 15 дах бөх Ошоуми ганцаараа хошуучилж байгаа бол макушита зиндаанд 7 бөх 3:0 гэсэн амжилтаар түрүүлэх бөхийн өрсөлдөөнд жигдрэн жагсчээ.