Хүч шавхсан, хоёр удаа цаг сунгасан хосгүй тоглолт

Хоёр агуу багийн энэхүү тоглолтыг үзээгүй хүн байвал үзэээрэй гэж хэлье. Улирлын жирийн л нэг тоглолтыг үзүүштэй болгох бүх хүчин зүйл нь тоглолт эхлэхээс бүүр өмнө бүрдчихсэн байдаг нь NBA-гийн мөн чанар гэлтэй. Нэг нь плэй-ин байрлалд, нөгөөх нь бүсийнхээ хүснэгтийн 12-т бичигдсэн багууд. Гэхдээ тоглолтыг бүхэлд нь уран тансаг болгох увидас аль аль багийнх нь тоглогчдод хангалттай бий. Галзуу шидэгч Стефийн оролт, түүний баруун гар Клейгийн холын шидэлт багаа аварч, хоёр ч удаа цаг сунгасан ч эцсийн дүндээ хаан Жэймсийн торгуулийн 2 шидэлт бүхнийг шийдэв. Тоо 145:144. Сүүлдээ ч тоглолтыг дуусгамааргүй санагдсан шүү. Олон үзэгчид надтай энэ тал дээр санал нийлэх байх. Гайхалтай нэгэн тоглолтын гэрч нь үзэгчид бид байлаа.