Цаг сунгасан гал гарсан галзуу тоглолтонд Апесчууд ялав
IHC Aпес 82:73 BCH Гарьд. Энэ улирал эхэлснээс хойших хамгийн их хүлээлттэй, хамгийн үзүүштэй тоглолт. Ер нь Апесчуудын бүх тоглолт үзэгчид ихтэй байгаа нь тэдний чансааг илтгэж байгаа. Тоглолтын туршид Гарьдууд оноогоор илүүрхсэн. Дээд тал нь 13 онооны зөрүү гарсан. Апес эсрэгээрээ 4-р үеийн төгсгал хүртэл хоёрхон удаа удаа л оноо дээр гарч үзсэн. Эхний үе 21:18-аар өндөрлөсөн. А.Батхуягийн холын шидэлтүүд байндаа тусч, тэр тун нягт тоглов. Эдний багаас түлхүү тоглогч Э.Дөлгөөн 21 минут тоглосон хэрнээ ганц ч оноо авч чадсангүй. Зөвхөн 4 самбар гэсэн тааруу үзүүлэлттэй тоглосон. Тоглолтын 4-р үе жинхэнэ адармаатай үргэлжилсэн. Тоо 71:68 байхад М.Өлзий-Оршихын дамжуулалтаар Н.Батбаяр холын шидэлтээ тун амжилттай, бас итгэлтэй гүйцэтгэж тоог 71:71 болгон тэнцүүлсэн. Бичлэг үзэх Энэ шидэлтийг хүртэл түүний шидэлтүүд төдийлэн орж өгөхгүй байсан ч хэрэгтэй үед яаж шидэхээ тэр мэдэж байжээ гэлтэй ганган шидэлт байлаа. Яг энэ мөчид UG Аренаг үзэгчид буулгахаа шахсан даа. Үлдсэн 14 секундийн хугацаанд Гарьдын багийн ахлагч О.Эрдэнэцогт оролт хийсэн ч үр дүнд хүрсэнгүй, цаг сунгахаар болов. Нэмэлт цагт Т.Мэндбаярын эргэлтийн цэг болсон бөмбөг булаалт, А.Смит, Н.Ганбаатар нарын самбарын ноёрхол, ялангуяа багийн холбогч М.Өлзий-Оршихын А.Батхуяг дээр хийсэн 2 хамгаалалт, бөмбөг булаалт багтаа ялалт авчрав. Хамгийн сүүлд, цаг дуусахтай зэрэгцэн талбайн голын логоноос нэг алхан шидсэн бөмбөгт цагирагт дуртай нь аргагүй орсноор бид ялагчид гэдгээ IHC Aпесчууд зарласан. Ярих юм ихтэй, минут секунд бүрт үзэгчдийг огшоож, догдлуулсан ийм л тоглолтыг сагсан бөмбөгийн фэнүүд хүсэн хүлээдэг билээ.
М.Өлзий-Орших 16 оноо, 5 таслалт Бичлэг үзэх
Тоглолтыг үзэж амжаагүй бол Тоглолтын тойм үзэх
Тоглолтын дараах Хэвлэлийн хурлын бичлэг