Цомын эзэд сүүлийн мөчид тодров.
МХБХ-ны 16 хүртэлх насны “Хөвгүүдийн Лиг 2023” тэмцээнд 8 клубийн 200 гаруй тамирчид 4 сарын турш өрсөлдөн, өнөөдөр аварга баг, шилдгүүд тодров. Сүүлийн тоглолт Дэрэн болон ДМЮ клубүүдийн хооронд тун сонирхолтой өрнөж, эцсийн мөчид 3:2 гэсэн харьцаатай Д.Нанжид дасгалжуулагчтай ДМЮ клуб хожсоноор нэг ч хожигдолгүйгээр аваргын цомыг өргөн, Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн үзүүрлэв. Лигийн “Шилдэг хаалгач”-аар А.Билгүүн/ДМЮ/, “Шилдэг хамгаалагч”-аар А.Дөлгөөн/ДМЮ/, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Б.Саруултөгс/Дэрэн/, “Шилдэг довтлогч”-оор Р.Бямбасүрэн/Хоромхон/ 38 гоолтойгоор тус тус шалгарлаа. Тэмцээний хүрэл медалийг Б.Чин-Оргил дасгалжуулагчтай “Би Си Эйч Лионс” клуб хүртсэн бол “Хоромхон”, “Ховд Вестерн”, “Арвис”, “Эрчим”, “Төв Буганууд” клубүүд удаалсан байна.