Шараваа Гуамын тоглогчдыг плакат болгосон нь

1997 онд БНСУ-ын хамгийн том боомт хот болох Бусанд болсон зүүн Азийн спортын II наадамд Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийнхан оролцож, тухайн наадамд түрүүлсэн Тайваний багтай эхний тойрогт таарч  тоглосон. Ер нь бүх багуудтай тойргоор тоглосны дотор Гуамын багтай ана мана үзэлцсэн. Хөл бөмбөгчид Гуамыг 4:0-ээр хожин, харин сагсан бөмбөгчид хараахан хожил авч чадаагүй. Гэхдээ тоглолтыг бүтэн зургаар нь харах юм бол хожчих газар л хожигдсон доо. Айлын багийн буржгар үстэй ганц нөхөр л хамаг оноог түүж орхисон. Хамгийн дурсгалтай нь манай төвийн тоглогч Цэрэнжанхарын Шаравжамцын аймшигтай тохолтууд тэдний тоглогчдыг ээлж дараалан плакат болгож, нэг хэсэгтээ хаанчилсан дөө. Камераар бичиж байгаа хүн чинь орилоод байлтай биш чимээгүйхэн л кассетандаа буулгаж авсан. Одоо эргээд бодоход Монголын спортын бас л гоё түүхэн агшинг үлдээж чаджээ гэж бодогддог юм. Үндэсний шигшээ багийн залуусаа энэ бичлэгийг, Шак ахынхаа тохолтыг, Ж.Майбаяр/Май/ ахынхаа оролтууд, Х.Бат-Эрдэнэ/Док/ахынхаа хичээл зүтгэлийг сайн харж аваад, Гуамчуудыг зүгээр л хожоод өг! Бүх Монголчууд шигшээ багаа уухайлан дэмжицгээнэ.

 

Спортын сэтгүүлч Н.Тамир

 

[embedyt] https://www.youtube.com/watch?v=dcZ-WD8lDP0[/embedyt]