Шижигнэсэн залуус Бөхийн өргөөнд уран барилдаанаа үзүүлж эхэллээ

Өмнөговь аймгийн нэрэмжит өсвөр, залуучуудын УАШТ-2024 өнөөдөр Монгол бөхийн өргөөнөө 16-18 гэсэн 3 насны ангиллаар эхэлж, 21 аймаг, 9 дүүрэг, спортын сургууль, бөхийн дэвжээ, клубын төлөөлөл 81 байгууллагын 230 гаруй шижигнэсэн залуус зодоглон, Тува Улсын баг тамирчид зорин ирж оролцож байгаа нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа 15:30 цагаас болох тул үзэгч, дэмжигч та бүхнийг Монгол бөхийн ирээдүйн өнгө төрхийг шинждэг, тодруулдаг эбарилдаанаа өргөнөөр хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. Тасалбарыг МБӨ-ний касснаас авах боломжтой. Энэ жилийн тэмцээний бас нэг онцлог нь 20 гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг, дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн бөхийн дэвжээ, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн явдал юм. Тэмцээн 3 өдөр үргэлжилнэ.