Шилдэг багуудаас дөрөв нь хэсгийн шатнаас мултарна

ПАРИС-2024. Сагсан бөмбөг. Эмэгтэй баг. Хэсэг бүртээ 1, 2-т жагссан 6 баг хасагдах шатанд шууд орох бол нэмээд, хэсэг бүртээ гуравт орсон багуудаас авсан алдсан онооны зөрүүгээр бага оноо алдсан 2 баг хасагдах шатанд орсноор шилдэг 8 баг амжилтын үзүүлэлтээр сугалаагаар хоорондоо таарч тоглоно. Үндсэндээ 12 шилдгээс найм нь хасагдах шатанд үлдэнэ гэсэн үг. Хэсгийн тоглолт бүр маш чухал учраас бүх тоглолт сонирхолтой болж өрнөхөөр байна. Таамаг дэвшүүлбэл : А хэсэг 1.Серби 2.Испани 3.БНХАУ B хэсэг 1.Франц 2.Австрали 3.Канад С хэсэг 1.АНУ 2.Бельги 3.Япон. Ингээд 3-рт бичигдсэн багуудаас хасагдах шатанд БНХАУ, Канадын багууд үлдэх байх. Азийн төлөөлөл болсон багуудыг онцолбол :
БНХАУ-ын баг. Хэсгийн эхний тоглолтонд маш олон бөмбөг алдалт хийж, хожих боломжтой тоглолтоо алдаж ганц оноогоор хожигдсноос гадна тоглолтын арга барил нь самбарын тоглогч нартаа хэт тулгуурласан. Түүнээс шалтгаалсан бөмбөг алдалтууд их. Гол тоглогч Ли Мений довтолгооны оролцоо бага болсон харагдсан.
Японы баг. Хэсгийн хоёр баг нь чанга, хүчтэй багууд учраас оноо алдалтын зөрүүгээр цааш шалгарах боломжгүй байх. Гэхдээ Японы багийн хэсгийн тоглолт болгон үзэхэд урамтай, нүд баясгасан өрсөлдөөнийг эсрэг багууддаа үзүүлж чаддаг. Өчигдөр А хэсгийн эхний тойргийн тоглолтууд болсон бол өнөөдөр В, С хэсгийн 4 тоглолт болно.
Эх сурвалж :  З. Цолмон