Шилдэг сагсан бөмбөгч Ө.Индрагийн оролцсон ТАМИРЫН ЦАГ Talk show контентын шинэ дугаар удахгүй үзэгчдэд хүрнэ

Спортын сэтгүүлч Надмидцэрэнгийн Тамирын бэлтгэн явуулдаг ТАМИРЫН ЦАГ Talk show контентын шинэ дугаар түр завсарласны дараа энэ 7 хоногт дахин үзэгчиддээ хүрэх гэж байна.  Дугаарын зочноор Азийн наадмын анхны мөнгөн медальт, сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин, Дээд лиг, Бүх оддын тоглолт, Оюутны лигийн үнэ цэнэтэй тоглогчийн MVP шагналт, Хасын Хүлэгүүд багийн тоглогч, спортын мастер Өлзийбатын ИНДРА уригдан оролцжээ. Талбай дээр адтай, одтой тоглолтоороо сагсан бөмбөг сонирхогч фэнүүдээ баярлуулдаг залуу тамирчин болон туршлага дүүрэн спортын сэтгүүлч нарын ярианы сэдэв чухам юу байсан бол?

 

 

 

 

 

Өмнөх дугаарын зочин : Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ Батмөнхийн САРАНТУЯА

 

 

Зочин : Сагсан бөмбөгч Мягмарсүрэнгийн ӨЛЗИЙ-ОРШИХ/Үндэсний шигшээ баг, SG Апес/