Шилдэг тамирчнаар Д.Төвшинтөр, О.Сондор нар тодорчээ
Олимпийн таеквондогийн “Хөвсгөлийн цом IV” тэмцээн Мөрөн хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар Хөвсгөл аймгийн “Хүчит шонхор” клуб ажилласан бол аймгийн ИТХ, Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар дэмжин оролцжээ. Тэмцээний дүнг танилцуулбал :
А ангилалд багийн дүнгээр :
Тэргүүн байр. Орхон аймгийн Эрдэнэт Олимпийн Таеквондогийн Холбоо/
Дэд байр. Ховд аймгийн “Эрин” клуб
Гутгаар байр. Сэлэнгэ аймгийн “Хараагийн хөх чоно” клуб
В ангилалд багийн дүнгээр :
Тэргүүн байр. Ховд аймгийн “Эрин” клуб
Дэд байр. Улаанбаатар хотын Tigers Olympic Taekwondo Club
Гутгаар байр. Дархан-Уул аймгийн Infinity клуб/AFC Infinity /
С ангилалд багийн дүнгээр :
Тэргүүн байр. Улаанбаатар хотын Дайчин Шонхор таеквондо клуб/
Дэд байр. Хөвсгөл аймгийн Хөвсгөл Хүчит Шонхор Таеквондоо/
Гутгаар байр. Улаанбаатар хотын ХАРЦАГА-таеквондо клуб/
Тэмцээний шилдгүүд :
Шилдэг эрэгтэй тамирчин Д.Төвшинтөр/Арслан/
Шилдэг эмэгтэй тамирчин О.Сондор/Хүчит шонхор/
Шилдэг дасгалжуулагч Л.Баттөгс/Эрин/
Шилдэг шүүгч Улсын шүүгч Г.Солонго