Шинэ жилийн уур амьсгал орсон тоглолтын 3 дах өдөр
Мэргэжлийн Дартсын Корпораци/PDC/-ийн мэргэжлийн тамирчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дах өдрийн тоглолтууд өндөрлөв. Энэ өдөр эмэгтэй дартсчидын том төлөөлөл Ф.Шеррок 4-р сетийн тоглолтонд захаа онож чадалгүй хожигдсоноор тэмцээнээ дуусгасан бол дэлхийн аваргын өмнөх ихэнх томоохон тэмцээнүүдэд цом өргөөд байсан Л.Хампрьес шилдэг 32 руу өгсөөд явлаа. Хоёр тамирчин нийтдээ 11 удаа 180 оноо түүсэн байна. Ази тивийн төлөөлөл хожигдож, Ж.Куллен итгэлтэйгээр хожлоо баталгаажуулж, М.Кембелл хамгийн олон буюу 7 удаа 180-даж, Ли Эванс хожигдсон ч гэсэн 170 онооны бүдүүн гараа хийсэн гээд үзэх юм ихтэй өдөр ард хоцров.
Тэмцээний 3 дах өдрийн үдээс хойших тоглолтын тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=uEceSRaTRYs[/embedyt]
Тэмцээний 3 дах өдрийн үдээс өмнөх тоглолтын тойм
[embedyt] https://www.youtube.com/watch?v=o5aEntOYNR4[/embedyt]