“Тэмүүлэл Дартс Мастерс” клубын DARTBOARD-231 тэмцээнд 48 тамирчин цэц мэргэн, ур чадвараа сорьсноос “Шинэ од” клубын 3 тамирчин Т.Батболд, З.Мягмардорж, Г.Цолмонбаяр нар болон “Есөн сум” клубын дартсчин Л.Идэртүвшин нар түрүү, үзүүр буллалдан, шилдэг дөрөвт шалагарчээ. Хэсгийн тоглолтонд тамирчин В.Орхон 72,96 А.Нарангэрэл 72,65 нар дундажтай шидсэн бол энэ тэмцээнд түрүүлсэн Т.Батболд мастер хасагдах шатанд  80,45 шигшээ тоглолтонд 81,45 дундажтай тоглон, луу жилийн өнгөө гайхуулав.