Ширээний теннисний УАШТ-2024 гурван өдөр үргэлжилнэ

Монгол Улсын ууган таван спортын төрлийн нэг бол ширээний теннис. Ширээний теннис тоглосны ач холбогдлоос дурьдвал стресс тайлдаг. Харааны дасгал болдог. Анхаарал төвлөрлийг сайжруулдаг. Бүх биеийн булчинд жигд ачаалал өгдөг. Илчлэгийг маш сайн шатаадаг учраас илүүдэл жин хасахад үр дүн сайтай. Бөмбөгийг хянах, довтлох, тоглолтын стратеги зохиох зэргээр тархины олон талбар зэрэг ажилладаг учраас сэтгэн бодох хурд, ой тогтоолт сайжирдаг. Бие бялдрын хүмүүжлийн өв тэгш харьцааг бүрдүүлж өгдөг. Иймд хүн бүр чөлөөт цагаараа ширээний теннис тоглож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийцгээе. Монгол орны дөрвөн зүг найман зовхисоос ирж, УАШТ-дээ оролцож буй нийт тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье. ХААН спортоор хичээлдэг та бүхэн улсын аварга шалгаруулах тэмцээнээ ирж үзэн, тамирчдаа дэмжээрэй.