Дээд лиг. 8-р тойрог. Улирлын тоглолт-36. SP Falcons FC v 2 : 1  Deren FC  Хоёр багийн тоглолтын өмнө сошиал орчинд Монгол баг, гадаад баг гэсэн тэмцэл өрнөсөн нь тоглолтыг улам хурцалж өгсөн гэлтэй. Гарааны бүрэлдэхүүнд Шонхорууд 4, Дэрэнчүүд 2 легионер тоглогчдоо гаргасан байв.  Бичлэг үзэх

 

 

Тоглолт эхнээсээ л нягт өрсөлдөөн, ширүүхэн тэмцэл дунд явагдах нь ойлгомжтой байсан. Энэ улиралд лигийг өнгөлөх 4 баг 3 тоглолт дараалаад, өөр хоорондоо тоглох хуваарь ч үүнийг илтгэнэ. Тоглолтын 12 дох минутанд цэнхэр цагаануудын солонгос тоглогч #37 Ким Хви Хан булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гозойтол мөргөн, тооны давамгайллыг багтаа авчирсан. Эсрэг багийн хаалгачийн талбайд нуруулаг олон тоглогч хэрэгтэй байрлалаа эзэлж чадсан нь гоол оруулахад дөхөм болов.

 

 

 

Дараагийн үе тэр чигээрээ маш их зууралдсан, хурд биеийн хүч шаардсан тоглолт өрнөсөн үе байлаа. Довтолгооны хувилбар, бөмбөг эзэмшилт, хатуухан хамгаалалтууд үргэлжилсээр. Тоглолтын 58 дах минут. Жигүүрээс эхлүүлсэн Фалконсын довтолгоо ихээхэн тэсрэлттэйгээр төв рүү чиглэж, 3 дамжуулалтын дараа, ялангуяа сүүлийн 16-гийн талбай доторх богино дамжуулалт жинхэнэ цагаа олсон үйлдэл болов. #22 Крушевац бөмбөгийг хүлээж авангуутаа бодох юмгүй хаалганы баруун доод булан руу явуулж орхисон нь гарцаагүй зөв шийдвэр. Ингээд тооны харьцаа 1:1 болж тэнцэж ирсэн. Улмаар 84 дэх минутанд Шонхоруудын довтлогчийн хүчтэй цохилтыг Дэрэнгийн хаалгач #1 С.Батмагнай ур чадвар гарган хаасан ч довтолгоо цааш үргэлжилж, төгсгөлд нь хаалгачийг өөрийн талбайн гадна бөмбөгөө барьсан гэж шүүгч үзэн, хурц өнцгөөс цохилт хийх шийдвэр гаргав. Аюултай дамжуулалтыг #3 Тиаго Томайс хальт мөргөсөн нь хаалганд орсноор тэд энэ улирлын чухлаас чухал нэгэн тоглолтоос 3 оноо салгаж чадлаа.

 

 

 

Бүтэн тоглолт үзэх :

 

 

Тоглолтын гэрэл зургаас

 

 

 

Mongolian Premier League