Эрмэг хүлгийн шандсыг сорих хурдан морины уралдааны талаар та хэр мэдэх вэ?
Хурдан морьдын уралдах зайг нас насаар нь, тухайн жилийн цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тогтоодог. Морьд барианы газраас гараа хүртэл замыг зөөлөн алхах буюу шогшиж туулдаг бол эргээд гараанаас бариа хүртэл замыг уралдаж туулна. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдыг зургаан насны ангиллаар уралдуулдаг бөгөөд унаачид нь 7-12 насны хүүхдүүд байдаг. Уралдааны морийг эрт дээр үеэс зайдан унадаг байсан ч сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс хурдан морьдыг хөнгөн эмээлтэй, харин хүүхдийг хамгаалах дуулга, өвдөгний болон тохойны хамгаалалттай байхаар хууль, журманд зааж өгсөн. Түүнчлэн унаач хүүхэд зайлшгүй гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх ёстой гэж хуульчилж өгсөн.
Эх сурвалж Ulaanbaatar Guril – Улаанбаатар Гурил