Эрхүү-Улаанбаатар олон өдрийн уралдааны 50 жилийн ой тохиож байна

“Эрхүү-Улаанбаатар” олон улсын, олон өдрийн уралдааны 50 жилийн ой энэ жил тохионо. Эрхүү мужийн дугуйн холбооны дэд ерөнхийлөгч, Шелехов хотын спорт төвийн дарга Александр Гончаренко болон Эрхүү мужийн олон нийт, ахмадын байгууллагын нарийн бичгийн дарга Александр Попов нар МДХ-д зочилж энэхүү уралдааныг сэргээх анхны уулзалтаа хийлээ. “Эрхүү-Улаанбаатар”-ын найрамдлын замаар олон улсын, олон өдрийн уралдаан 1974-1990 онуудад зохиогдож байсан бөгөөд Монголын дугуйчдаас ОУХМ Б.Хаянхярваа хамгийн олон буюу 3 удаа түрүүлсэн бол ОУХМ Ц.Ганболд, Д.Мөнхбат, Д.Жаргалсайхан нар тус бүр 1 удаа түрүүлжээ. Тэртээ 1985 онд ОУХМ Ц.Ганболдын түрүүлдэг жил Оросын дугуйчин А.Гончаренко 2-р байрт орж байсан шилдэг дугуйчдын нэг билээ. Дараагийн уулзалт Эрхүү мужийн Шелехов хотод зохиогдохоор боллоо.