Эф Си Улаанбаатар клуб Азийн цомын 3 дах хожлоо авлаа
Эф Си Улаанбаатар 1:0 Чао Пак Кей/Макао/. Манай баг хэсгийн 4-р тойргийн тоглолтоо талбайдаа хийж, 3 дах ялалтаа авав. Тоглолтын цорын ганц гоолыг легионер тоглогч Немажиа Крусевич 44 дэх минутанд орууллаа. Ингэснээр нийслэлээр овоглосон хөл бөмбөгийн баг маань хэсгээсээ шалгарах эрхээ үндсэндээ хармааллаа. Энэ бол Монголын хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх амжилт юм.